“NB CUP” СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ойг угтан НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн нэрэмжит “NB CUP” спортын 3 төрөлт тэмцээнийг барилгын төслүүдийн хамтран ажиллагч, туслан гүйцэтгэгч компаниудын дунд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд сагсан бөмбөг, шатар, теннис төрлөөр нийт 12 компанийн 150 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тус тэмцээ нь БАРИЛГАЧДЫН БАЯР-ыг угтан зохион байгуулж байгаа арга хэмжээ бөгөөд 2022 оны 9-р сарын 10-ны өдөр МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ, ХӨГЖСӨНИЙ 96 ЖИЛИЙН ОЙ НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн нэрэмжит улс, аймаг, сумын цолтой 256 хүчит бөхийн барилдааныг МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.