БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ НЭРЭМЖИТ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК-ийн нэрэмжит НАМРЫН нээлтийн барилдаан 2022 оны 09-р сарын 10-ны өдөр МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД зохион байгуулагдлаа. Тус барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” СХ, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” СХ, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод улсын начин Э.Даш, Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар шалгарлаа.
Энэхүү барилдааныг НУТГИЙН БУЯН ГРУПП, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО-той хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулна.