ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж Нутгийн буян групп ХХК нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан Орон сууцны шилдэг төслүүдээ танилцуулах, ХУВЬ ЛИЗИНГ, ЧАНАРТАЙ ОРОН СУУЦ-2022 арга хэмжээг Сөүл хотын, Түндэмүн Рамада зочид буудлын уулзалтын танхимд 10-р сарын 08, 09-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үер орон сууцны төслүүдээ танилцуулахаас гадна Монголынхоо урлаг соёлын томоохон төлөөллүүдийг авч очин элэг нэгт Монголчуудтай уулзуулан бэлэг барилаа.
Арга хэмжээнд:
МУГЖ ДУУЧИН С.ГАНЗОРИГ
МУГЖ ДУУЧИН С.НАРАН
МУГЖ Л.БАТТУЛГА /Аглуу/ – Хөтлөгч
МУСТА ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГ
МУ-ын Гарьд М.БАДАРЧ нар оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр 90,000,000 төгрөг / эрхийн бичиг /-ний азын сугалаа явуулсан юм.